Онгоцны буудалд буутай этгээд гал нээж хотын дарга амь үрэгдэв

Филиппиний нийслэл Манила хотын нисэх онгоцны буудлын терминал III орчимд зэвсэгт этгээдүүд гал нээж, дөрвөн хүний амийг хороосон хэрэг гарлаа.

Хохирогчдын дунд Филиппиний өмнөд хэсгийн Лабанган хотын дарга Укол Талумпа байсан нь тогтоогджээ. Хэрэг явдлыг нүдээр үзсэн гэрчүүдийн ярьж буйгаар хотын дарга нисэх онгоцны буудлын гадна зогсч байх үед мотоцикл хөлөглөсөн зэвсэгт этгээдүүд гал нээсэн гэнэ.

Түүнчлэн 28 настай нэг эмэгтэй, нэг ой зургаан сартай охин болон нэг эрэгтэй бууны суманд өртөж амь насаа алдсан байна.

Одоогоор зэвсэгт халдлагын зорилго болон хэдэн гэмт этгээд байсаннь тодорхойгүй байгаа ч үүнийг улс төрийн явуулга байсан байж болзошгүй хэмээн шалгаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ