Оросууд ухаалаг утас бүтээжээ

ОХУ-ын “Ростех” компани улсдаа анх удаа ухаалаг утас бүтээжээ. Хамгийн эхний утсыг Ерөнхий сайд Д.Медведевт бэлэглэсэн байна.

Оросуудын бахархлыг нэгээр нэмсэн “Ростех”-ийн ерөнхий захирал “Бидний бүтээсэн ухаалаг гар утас хар болон өнгөт дэлгэцтэйгээрээ “Apple”-ээс давуу талтай" гэв. Түүнчлэн өөр нэг давуу тал нь цэнэгээ бусад ухаалаг утаснаас хамаагүй илүү барих чадвартай. “Ростех”- ийн энэхүү бүтээлийг АНУ-ын Лас-Вегаст болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан бөгөөд Гран при хүртсэн аж.

Мөн уг утас 4G-д суурилсан бөгөөд 4.3 инчийн скрийн дэлгэцтэй. Оросын зах зээлд 19900 рубелийн /499 евро/ үнэтэйгээр борлуулагдаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ