Дэлхий 700 жилийн дараа нэг ч модгүй болно

Мод бол цэвэр агаарын эх үүсвэр. Тэгвэл дэлхий дахинд тулгарч байгаа олон бэрхшээлт асуудлуудын нэг нь модны сан хурдацтайгаар багасч байгаа асуудал болоод байна. Сүүлийн 100 жилийн дотор хүний хүчин зүйлсээс гадна гал түймэр, хорт хорхой шавьжинд ой мод идэгдэж бараг 1.5 сая км.кв талбайн мод устаж үгүй болжээ.

Дэлхийн ой модны нөөц багасч байгаа нь тойруу утгаараа асар олон хор уршиг дагуулж байгаа. Мэдээж хэрэг зөвхөн шатаж, шавьжинд идэгдэхээс гадна хүмүүсийн хэрэглээ болон тайрагдах нь олон.

Дэлхийн 87 сая км.кв ойн талбайгаас сүүлийн 12 жилд 1.5 сая нь устжээ. Ийм байдал өөрчлөгдөхгүй бол 700 жилийн дараа гэхэд дэлхий нэг ч модгүй болох аж. Харин хүн төрөлхтөн үүнийг харахгүй ч байж мэднэ. Гэхдээ хүн төрөлхтөн ой модоо алдсаар байгаа цагт түүнээс үүдэх хор уршгийг нь амссаар байх билээ.

Ой модны талбай багасах тусам агаар мандалд хүчилтөрөгч багасаж, нүүрсхүчлийн хий нэмэгдэж, цаг уурын байдал зохисгүй өөрчлөгдөж, амьсгалах аргагүй болно. Хүмүүс янз бүрийн байгалийн өөрчлөлтийг даган хувирч чадах ч агааргүй байдалд хэзээ ч дасан зохицохгүй нь маргаангүй үнэн. Олон төрлийн бохирдлуудыг шийдэж, түүнээс гарах арга замуудаа тодорхойлж чадах ч амьсгалах агааргүй болох энэ бэрхшээлийг хэрхэвч туулж чадахгүй.

Тиймээс ойжуулах, модлог болон бутлаг ургамалын ургалтыг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Одоогоор хамгийн ашигтай гэгдэх мод бол шилмүүст мод илүү ашигтай. Эдийн засгийн агуулгаараа ч энэ мод нь ач холбогдол ихтэй.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ