Ардчилсан намынхан өлсгөлөн зарлана гэв
Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан өлсөглөн зарлана гэдгээ мэдэгдлээ. Одоогоор өлсгөлөнд оролцохоор 11 хүн бүртгүүлжээ. Шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар “Бидний тэмцэл намын дотоод асуудалмэт болов ч үнэндээ тийм биш юм. Энэ бол ардчиллыг өмчилж авсан бүлэглэлтэй хийж буй тэмцэл. Д.Сосорбарам гавьяатын хэлсэн үг өнөөдөр Дархан-Уул аймгийн бодит жишээ. Ардчилсан нам МАН-ын алдааг давтах ёсгүй. Дарханы АН ийм сул дорой, хэдхэн бүлэг хүний өмч болчихсон байхад 2016 он, 2020 онд эрүүгийнхэнДарханы АН-ын хороогоор дамжиж улс төрд орохыг үгүйсгэхгүй. Тийм учраас өөрчлөлт шинэчлэлт яг өнөөдөр хэрэгтэй байна” гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ