Ж.Батзандан төрсөн ахдаа хариуцлага тооцох хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Батсүрэнд хариуцлага тооцох хүсэлт гаргажээ. Түүний ах Ж.Батсүрэн төрийн өмчит “Мон сам” компанийн захирлаар ажилладаг бөгөөд саяхан АНУ-аас эх орондоо иржээ. Ирэхдээ таван ширхэг иж бүрэн компьютер оруулж ирсэн байна. Харин оруулж ирсэн барааныхаа гаалийн татварыг нь төлөлгүй нууж оруулахыг завдсан аж. Үүнийг нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид илрүүлж, барааг нь хураан авахадЖ.Батсүрэн албан тушаалаараа далайлгаж, гаалийн байцаагчдыг эсэргүүцжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудалтай холбоотойгоор ахдаа буюу төрийн өмчит “Мон сам” компанийн захирал Ж.Батсүрэнд хариуцлага тооцох хүсэлтээ гаргажээ. Тодруулбал, "Миний төрсөн ах Ж.Батсүрэнг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, яаралтай хариуцлага тооцож өгнө үү" хэмээн Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт хүсэлт гаргасан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ