Богино банзал өмсөхийг хориглосон хууль баталлаа

Уганда улсын парламентаас охид, эмэгтэйчүүдийг богино банзал өмсөхийг хориглосон хууль батлав. Тус улсад өвдөгнөөс дээш богино банзал өмсвөл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Түүнчлэн тус улсад шинээр батлагдсан энэ хуулинд тачаангуй үгтэй дуу, видео зэргийг ч мөн хоригложээ. Үүний зэрэгцээ Уганда улс нь ижил хүйстний эсрэг хатуу хуультай бөгөөд зарим тохиолдолд хуулийг зөрчсөн хүнд цаазаар авах ял оноодог гэнэ.

Садар самуун сурталчлахын эсрэг энэ хууль оны эхнээс яригдаж эхэлсэн бөгөөд ийнхүү одоо батлагдаж байгаа юм. Охид эмэгтэйчүүдийн хувцсанд хориг тавьж байгаа нь нэг талаараа хүчингийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж буй хэрэг болж байгаа гэнэ. Богино банзал, хөхөвчөө ил гаргасан хувцсууд их өмсөх нь энэ төрлийн гэмт хэргийг нэмэгдүүлж байгаа хэмээн тус улсын албаныхан үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ