Деннис Родман Хойд Солонгост дахин ирлээ
NBA од, сагсан бөмбөгчин Денис Родман дахин Умард Солонгост иржээ. Тэрээр энэхүү айлчлалаа хоёр орны сагсан бөмбөгийн дипломат уулзалт хэмээн хошигнов. Тэрээр дөрвөн хоног тус улсад байх юм. Ингэхдээ ирэхсарын эхээр Пхеньянд зохиогдох сагсан бөмбөгийн тэмцээний өмөнх бэлтгэл ажлыг хийхээр иржээ.Энэ тэмцээн нь удирдагч Ким Чен Уний төрсөн өдөрт зориулан тоглогдох юм байна.
Родман найзынхаа талаар “Тэр үнэхээр сайн залуу” хэмээн ярьсан юм. Өдгөө 52 настай Родман ийнхүү хоёр дахь удаагаа айлчилж байгаа юм. Ким Чен Ун сагсан бөмбөг, спортод тун дуртай. Тэдний сонирхол нийлдэг учир ийнхүү сайн найзууд болсон гэдэг.
Хэдийгээр АНУ болон Хойд Солонгосын улс төрийн харилцаа таагүй байдаг ч тэд улс төрийн бус холбоогоор дотно нөхөрлөдөг.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ