Хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь буцаана

Одоогоос 60 жилийн өмнө Солонгосын дайнд оролцож амь насааа алдсан Хятад цэргүүдийн шарилын Өмнөд Солонгосын талаас эх оронд нь буцааж өгөхөөр болжээ.Одоо Өмнөд Солонгосын нутагт 425 булш байгаа бөгөөд тэдгээрийн Хятад руу явуулахаар болсон тухай ВВС мэдээлж байна.

Энэ ажиллагаа тунудахгүй эхлэхээр товлогдсон бөгөөд хэдэн сарын турш үргэлжлэх гэнэ. Булшийг газраас гаргаж Хятад руу зөөвөрлөх юм байна. Хилийхн ойролцоох нутагт цэргийн оршуулага байдаг учир зөөвөрлөхөд харьцангуй хялбар хэмээн үзэж байгаа.

Солонгосын дайнд хэдэн мянган хятад цэрэг амь насаа алдсан. Булшин дээр нэр нь байгаа цэрэг тун цөөхөн байгаа ажээ. Харин тэдгээрийг үндэстнээр нь нэрлэн оршуулсан байдаг.

Түүнчлэн Өмнөд Солонгосын зүгээс Хойдод хандан өөрийн улсын цэргүүдийн шарилыг буцаан авахыг зөвшөөрсөн боловч Пхеньяны албаныхан ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ