Дуучин Хонгор эхнэр хүүгийн хамтаар анх удаа

Баяр агсны хүү Хонгор аавьнхаа авьяасыг өвлөж, урлагтаа үнэнчээр зүтгэж байгаа. Дуучин залуу маань өнгөрсөн зун Анир хэмээх сайхан бүсгүйтэй гэр бүл болсон.

Тэгвэл хэсэг хугацаанд нам жим байсан Б.Хонгор уран бүтээл хийж эхэлсэн таатай мэдээг дуулгая.

Тэрээр шинэхэн дууныхаа үг, аяыг нь өөрөө зохиож "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөнтэй хайр, сэтгэлтэй болж клипэндээ тогложээ. Тэгвэл энэхүү дуугаа Баярлалаа хэмээн нэрлэн тэрээр эхнэртээ зориулсан билээ. Бид энэ удаа дуучин Хонгорын хүүгийн зургийг дэлгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ