Топ модель болсон гэхээрээ ор хөнжлийн шивнээгээ зарлах алба байв уу
“Гоёл-2014” наадмын топ моделиор тодроод удаагүй С.Ариунбилэг хэвлэлийнхний анхааралд өртжээ. Өөрөө ч хэвлэлийн хуудаснаа гарах тун дуртай байгаа бололтой элдвийн асуултад хариулахын ам хуурайгүй зэрэгцээ олны шүүмжлэлд өртөхөөр үгс ч унагаагаад амжиж.
Тэрээр хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ор хөнжлийн шивнээгээ илэн далангүй хүүрнэж "Монголын 14-хөн топ моделийн нэгийг нь тэврээд хэвтэж байгаа би азтай хүн шүү хэмээн нөхөр маань Гоёл-2014 наадмын шөнө хэлсэн" хэмээн сайрхжээ.
Ер нь 14-хөн топ моделийн дундаас би л ганцаараа гэр бүлтэй хүн, загварынхныг уургалах гэж оролддог хөрөнгөтнүүд бол гаж донтнууд юм, би ийм амжилт үзүүлнэ гэдэгтээ эртнээс л итгэлтэй байсан хэмээн С.Ариунбилэг илэн далангүй ярьсан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа гэнэ. Энэ бүхнээс ажаад байхад топ моделиудад хэвлэлийн баатар гэсэн цол давхар өгчихөж байвал зүгээр юмуу, тэд ч өөрсдийгөө яг л ингэж боддог бололтой гэмээр.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ