Барак Обама үнэхээр тэдэнтэй сээтэгнэсэн гэж үү

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Африкийн ерөнхийлөгч агсан Нелсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэрээ багагүй шуугиан дэгдээж орхилоо. Тэрээр FNB цэнгэлдэхэд болсон арга хэмжээнд оролцох үеэрээ Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон, Данийн засгийн газрын тэргүүн Хелле Торнинг Шмитт нар гар утсаараа өөрсдийнхөө зургийг авч тун ч хөгжилтэй байсан нь ийнхүү дуулиан дэгдээсэн юм.

Энэ нь төрийн тэргүүний хувьд хүмүүс гашуудаж буй үед гаргаж боломгүй зохисгүй үйлдэл гэж зарим хүн шүүмжилсэн байна.

Түүнчлэн Барак Обамагийн өмнө нь өөр хатагтай нартай хөгжилдөж, найрсаг байдал гаргаж байсан зарим нэг зургуудыг шар хэвлэлүүд нийтэлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ