Жастин Бибер Аргентин руу хөл тавих эрхгүй боллоо
Канад гаралтай дуучин Жастин Бибер дахин Аргентины хилээр нэвтрэх эргүй болжээ. Тэрээр саяхан болсон тоглолтынхоо үеэр Аргентийн улсын төрийн далбааг санаатайгаар гутаан доромжилж, шал арчсан учир ийнхүү тус улсад дахин нэвтрэх эрхгүй болоод байгаа юм.
Гэсэн ч Жастин гаргасан үйлдэлдээ харимсч буйгаа илэрхийлж, дээрх шийдвэрийг эргэн харахыг хүсчээ. Тэрбээр өөрийн твиттеэр хуудсаараа “Би хохирохгүй. Харин миний дууг зүрхээрээ сонсдог олон мянган фэнүүд минь хохирлоо. Фэнүүд минь хайртай дуучныхаа дууг ойроос сонсч чадахгүй болсонд бага зэрэг гунигтай байна” хэмээн бичсэн байна.
Аргентинулсад төрийн далбаа нь үндэсний бахархал бөгөөд доромжилсон иргэнд 2-5 жилийн ял оногдуулдаг аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ