Хайди Клум бие хамгаалагч залуугийнхаа хүүхдийг төрүүлнэ
Супер модель Хайди Клум удахгүй тав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэнэ. 40 насны босгон дээр бие хамгаалагчийнхаа хүүхдийг төрүүлэхээр болж буй тухай шар хэвлэлүүдээр шуугиж байна.
Хайдигийн жирэмсэн болсон тухай түүний дасгалжуулагч багш Дэвид Кирш анхлан олон нийтэд зарласан ажээ. Фитнесийн багш "Хайди жирэмсэн болсон, маш аз жаргалтай байгаа" гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Гэхдээ одоогоор Хайди энэ мэдээллийг өөрөө баталгаажуулан зарлаагүй байгаа.
"American Music Awards"-ийн шагнал гардуулах ёслол дээр Хайди сул загвартай даашинз өмссөн байсан нь гэдсээ нуух зорилготой байсан хэмээн хэвлэлүүд бичиж байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ