Леди Гага “Versace”-ийн нүүр царай боллоо
Алдарт загварын хатан хаан Версачи өөрийн брэндийнхээ ирэх оны нүүр царайгаар "ARTPOP" дуучин Леди Гага-г нэрлэснээ бямба гаригт зарлалаа. Ирэх оныхоо зар сурталчилгааныхаа гол нүүр царайг зарлахдаа түүний шинэхэн сурталчилгааны зургийг мөн олон нийтэд танилцуулсан юм.
Сурталчилгааны ковер зураг дээр дуучин бүсгүй мөнгөлөг ягаан өнгөөр тодотгосон бөгөөд, цайвар үс, боронзон маягийн хацар, тоорын өнгөт уруул нь түүний шинэ дүр төрх байлаа.
“Versace”-ийн тэргүүн хатагтай болон Гага нарыг хамтралын талаар зарим хүмүүс жинхэнэ шулмууд нийллээ гэсэн хов тарж эхэлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ