Хью Жекман арьсны хавдраар өвчилжээ
"X-Men", "Ван Хельсинг" зэрэг киногоороо алдар нэрийг олж авсан Австралийн алдарт жүжигчин, найруулагч Хью Жекман арьсны хавдар тусч хамрынхаа орчмын хэсэгт мэс засал хийлгэжээ.
Гэсэн ч одоогоор хагалгаа болон жүжигчний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа аж.
Тэрээр энэ өвчнийхөө тухай өөрийн Instagram хуудсаараа мэдээлсэн байна.
Мөн өвчний хор уршиг болон урьдчилан сэргийлэх аргуудаас бичсэн байна. Энэ өвчин нэлээд түгээмэл тохиолдох өвчний тоонд орж байгаа. Америкийн арьс өнгө судлалын академиас гаргасан судалгаагаар АНУ-д жилд хоёр сая гаруй хүн энэ өвчнөөр өвчилж байна гэсэн судалгаа гаргажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ