Гурван эмэгтэйг 30 жил хорьж байсан эхнэр, нөхөр хоёрыг баривчлав

{!!!right!!!}Их Британийн цагдаа нар гурван эмэгтэйг 30 жилийн турш хорьж, хүчирхийлж байсан эхнэр нөрөх хоёрыг баривчилсан байна.

Бусдын дарамтад олон жилийн турш амьдарсан гурван эмэгтэйн нэг нь 30 настай бол нөгөө хоёр эмэгтэй нь 57, 69 настай юм байна.

Тэд британи, ирланд, малайз эмэгтэйчүүд байжээ.

Эмэгтэйчүүд тэдний гэрт боолчлогдож байсан тухайгаа цагдаа нарт мэдүүлсэн байна.

Харин баривчлагдсан хосууд тэднийг халамжилж, аюулгүй газар амьдруулж байсан хэмээн мэдүүлсэн байна.

Баривчлагдсан хосууд хоёул 67 настай. Тэд гурван эмэгтэйг дарамталж, боолчлон Лондоны ойролцоо амьдарч байсан бөгөөд цагдаа нар тэдний нэрийг зарлахгүй байх нь зөв хэмээн үзжээ.

Энэ хэргийг “Хүний эрхийг хамгаалах” байгууллагынхан хүний наймаа, боолчлол хэмээн үзэж байгаа.

Учир нь тэдгээр гурван эмэгтэй 30 жилийн хугацаанд гэрийн эздийн зөвшөөрөлгүйгээр юу ч хийж байгаагүй гэдгээ мэдэгджээ.

Энэ хэрэг өнгөрсөн сараас эхлэн “Хүний эрхийг хамгаалах” байгууллагад мэдээлэл ирсэн бөгөөд түүнээс хойш шалгалт хийсний эцэст энэ хэргийн илрүүлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ