Чуулганы ирц бүрдсэнгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан хойшлогдлоо. Учир нь гишүүдийн ирц хүрээгүй учир ийнхүү хойшлогдож, үдээс хойш хуралдахаар боллоо. Өнөөдөр чуулганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ