Ерөнхийлөгч “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд лекц уншсаныхаа дараа нь “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа талаар тодорхой хариулт өглөө. Мөн сурвалжлагч хоёр орны цаашдын харилцаа чухам ямар замаар хөгжих төлөвтэй байгаа талаар асууж сонирхов.

“Мьянмар Интернэшнл” нь 50 хувийн төрийн өмчтэй байгуулага бөгөөд үзэгчдийн тоогоор улсдаа тэргүүлэх телевизүүдийн нэг юм.

Төрийн айлчлал үргэлжилж байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ