“Бодь” групп, “Голомт” банктай холбоотой асуудал бүрэн тэглэгдсэн"

"Бодь" групп тарж, хувь эзэмшигчид нь хөрөнгөө албан ёсоор хуваан авчээ.УИХ-ын гишүүн Л.Болд "Бодь" цамхаг болон "Бодь" даатгалаа авсан байна. Харин бусад хувь эзэмшигч нар болох УИХ-ын гишүүн М.Зоригт, "Голомт" банкны ТУЗ-ий дарга Д.Баясгалан нар "Голомт" банкыг хамтран эзэмшихээр болжээ гэсэн мэдээлэл цацагдах болсон. Харин энэ талаар УИХ-ын гишүүн М.Зоригт тайлбар хийжээ.Тэрбээр "цахим хуудсаар янз бүрийн л мэдээлэл явж, надаас хүмүүс ч их асууж байна. Гэхдээ би юун түрүүнд УИХ-ын гишүүн хүн. УИХ-ын гишүүн байх хугацаандаа бизнесийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаалттай. Миний хувьд хоёр дахь удаагаа УИХ-д сууж байна. Хэсэг хугацаанд орон нутагт ажилласан. Тэгэхээр идэвхтэй бизнесийн үйл ажиллагаанаас хөндийрөөд их удаж байна. Нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой гэж бодож явдаг. Тэр нь дээр яригдаад байгаа зүйлд банкны нэр ороод байгаа. Гэтэл банк гэдэг нь итгэлийн байгууллага. Монголын эрхзүй өөрөө банк санхүүгийн байгууллагуудыг хувь эздийн байгууллага гэхээсээ илүүтэй тухайн банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн байгууллага болгож өгсөн. Тэгэхээр хувь эздийн үүрэг оролцоог хязгаарласан гэсэн үг. Ер нь бол нэг л байдаг процесс явагдаж байна л гэж бодож байгаа. Хүмүүс намайг хамаатуулж, хамтатгаж харахыг хүсдэг юм байлгүй дээ. Миний хувьд хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагчдын нэг мөн, одоо ч хэвээрээ. Хувь эзэмшигчдийн харьцаа, хувь хэмжээнд өөрчлөлт орсон.
Өнөөдрийн “Бодь” групп, “Голомт” банкны талаар ойлгомжгүй зүйл нэг хэсэг байсан. Хувь нийлүүлэгчид нь хоорондоо учраа олохгүй байна гэх ч юм уу. Тэгэхээр энэ асуудал бүрэн тэглэгдсэн. Одоо ямар нэгэн асуудал байхгүй" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ