Барак Обама: Афганистанаас уучлал гуйхгүй
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Америкийн тал Афганистаны иргэний дайны цэргийн ажиллагааны үеэр алдаа гаргасан. Тиймээс тус улсын ард түмнээс уучлал хүссэн захидал илгээсэн гэсэн мэдээлэл гарах болсон. Харин энэ тухайд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс “Ерөнхийлөгч Афганстаны ард түмнээс уучлал хүссэн захидалилгээгээгүй, тийм төлөвлөгөө ч байхгүй. АНУ Афганистанаас уучлал гуйх шаардлагагүй" хэмээн ярьсыг CNN уламжиллаа.
АНУ-ыг Афганистанаас уучлал хүсэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарснаас хойш Афганистаны засгийн газар Обама Америк цэргүүдийн алдааг хүлээн зөвшөөрч, уучлал гуйхаар болсон хэмээн тус улсын Засгийн газрын хэмжээнд хүртэл яригдсан байна. Харин АНУ-ын талаас хийсэнмэдэгдэлд ийм зүйл болохгүй гэдгийг тодорхой өгүүлсэн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ