З.Энхболд: Ам.долларын ханшийн хувьд түр зуурын байдал

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар 2014 Төсвийн төслийн хэлэлцэн баталсан. Харин МАН-ын бүлгийн зүгээс валютын ханшийг 1384 төгрөгөөр тусгасанд эсэргүүцэж байсан ч баталсан. Харин энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "ам.долларын ханшийн хувьд түр зуурын байдал. Ам.доллар бол чөлөөтэй хөрвөж байх ёстой. Тиймээс ирэх жилийн орлого, зарлагаа тооцож байгаа ханшийг нь тодорхойлсон. Харин улсын гадаад өр төлөгдөхөд илүү төгрөг л урсана гэсэн үг. Ер нь орон сууцны найман хувийн зээлтэй үүнийг харьцуулж үзээд байгаа юм. Өмнө нь нэг өрх найман хувийн зээл гарахаас өмнө баруун зүүнээрээ наймаалцдаг байсан. Тэгэхэд хүн байртай болох магадлал бараг байхгүй байсан гэхэд болно. Харин найман хувийн зээл гарснаар иргэдийн ажилтайд нь итгэж байгаа учраас банк зээл өгч эхэлсэн. Ямар нэгэн хөрөнгө барьцаалалгүйгээр байртай болж байна. Өнгөрсөн хорин жил байр худалдаж авахдаа мөнгийг нь тоолж өгдөг байсан нь зээлгүй, бонд гаргаагүй Монгол Улсын жишиг.Харин найман хувийн зээлтэй хүн бондтой Монгол Улсын жишээ. Ирэх жил МАН-ын бүлгийн саналаар хоёр тэрбум төгрөгийн бонд гаргахгүй болсон гэдгийг нэг өрхтэй дүйцүүлж үзвэл найман хувийн зээлгүй өрх гэсэн үг. Уг нь бонд гэдэг хүн айх зүйл бус улс орны хөгжлийг түргэсгэдэгхэрэгсэл" гэжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ