Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга чуулганд оролцохгүй
МАХН-ын Бага чуулган энэ сарын 24-нд болно. Энэ удаагийн Бага чуулганаар МАХН энэ онд ямар ажил хийсэн, ямар үр дүн гарсан тухай болон намын дотоод асуудлыг хэлэлцэнэ. Мөн чуулганы төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон тухай тайлан тавьж, дүгнэж, хэлэлцүүлнэ. Харин намын дарга Н.Энхбаяр Бага чуулганд оролцохгүй аж. Хэдийгээр чуулганд оролцохгүй ч гэсэн хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлж байгаа гэнэ. Одоогоор бие байдал хэвийн, гадаадад эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ