З.Энхболд: У.Хүрэлсүхийг явахад МАН-ын бүлэг кноп дараад гаргасан

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Р.Амаржаргал гишүүний асуудлыг УИХ дэгийнхээ дагуу удахгүй хэлэлцэнэ. Гэхдээ Р.Амаржаргал гэдэг нэртэй хүн очоод сонгогдчихоогүй. АН-аас Ерөнхий сайд хийж байсан. АН-аас нэр дэвшүүлсэн, сонгуулийн хуудсан дээр нь Р.Амаржаргалын нэрийн ард АН гэж тодорхойлсон учраас энэ суудал түүний хувийн өмч биш. Тиймээс намын бүлэг энэ асуудалд нь татгалзсан хариу өгөөд байгаа.

У.Хүрэлсүхийг явахад МАН-ын бүлэг кноп дараад гаргасан. УИХ-д байх хэрэггүй гэж үзсэн юм уу, бид сайн ойлгоогүй. Харин АН-ынхан Р.Амаржаргалыг байх ёстой л гэж үзэж байгаа. Энэ хүн сонгогчиддоо амалсан амлалтаа биелүүлэх үүрэгтэй. Зүгээр гүйж байгаад УИХ-ын гишүүн болоогүй, Сүхбаатар дүүргийг хөгжүүлнэ гэж байгаад л УИХ-д орж ирсэн" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ