Франц Укрианыг 3:0-ээр буулгаж авав

{!!!right!!!}1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Францын шигшээ ирэх жилийн дэлхийн аваргыг зорилгүй хасагдах шуугиан дэгдэхэд өнгөрсөн шөнө туйлын ойрхон байлаа.

Учир нь ДАШТ-ийн урьдчилсан шатны тоглолтод Францын шигшээ Укрианы багтай таарсан бөгөөд эхний тоглолтдоо 2:0-ээр хожигдоод байсан юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө Рибери, Бензима тэргүүтэй францчууд гайхалтай тоглолт үзүүлж хөлбөмбөгийн бурхан тэнгэр ч шүүгчтэйгээ хамт тэдний талд байснаар Укрианыг 3:0-ээр буулгаж авлаа.

Ингэснээр нийлбэр дүн 3:2 болж Францын шигшээ дараа жил Бразилыг зорих боллоо.

Тоглолтод Мамаду Сако, Карим Бензима нар Укрианы хаалганд гоолдсон бөгөөд францын шигшээгийн шуурган довтолгооныг тогтоох гэж, хамгаалалтдаа хэтэрхий анхаарч тоглосоны харгайгаар 72 дахь минутад Олег Гусев өөрийнхөө хаалганд гоолдож орхисон.

Ийнхүү францчууд шүүмжлэлийн бай болохоос энэ удаадаа лав мултарч чадлаа. Харин укрианчууд дэлхийн аваргыг өнжих болж байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ