Цуврал алуурчинг цаазлахаар болов

{!!!right!!!}АНУ-ын холбооны шүүхээс удаа дараа цуврал аллага үйлдсэн Жосеф Франклиныг цаазаар авах болсон тухай зарлажээ.

Түүнийг Миссури мужийн шоронд үхлийн тариагаар тарьж нойрсуулахаар болсон байна.

Тэрээр анх 1977 онд Гералд Гордоныг Сэнт Луй дэх гэрийнх нь гадаа алснаар түүний цувралхэрэг эхэлсэн.

Тэрээр 1977-1980 оны хооронд 22 удаагийн аллага үйлдсэн хэмээн тогтоосон. Өнөөдрийг хүртэл тэрээр чанга дэглэмтэй гянданд хоригдож байсан юм.

Гэтэл Жосефийн өмгөөлөгч түүнийг “пентобаритал” хэмээх үхлийн тариагаар тарихгүй байхыг шүүхэд санал болгожээ.

Учир нь энэ тариа нь хориотой юм байна. Үхэх хүртлээ маш их өвдөлт мэдэрдэг учраас энэ тариаг хориглосон гэнэ.

Пентобаритал хэмээх энэ хар тамхины орцтой тариаг хэрэглэж попын хаан Майкл Жексон нас барсан байдаг. Богино хугацаанд зүрхний ачааллыг ихэсгэж, бүх биеэр тарианы нөлөөг тараадаг үйлчилгээтэй тариа юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ