Н.Номтойбаярыг яллагдагчаар татах тогтоолыг ес хоногийн өмнө бэлджээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа.

Харин түүнийг яллагдагчаар татах тогтоолыг энэ сарын 29-ний өдөр гаргажээ. Тодруулбал, яллагдагчаар татах тогтоолоо ес хоногийн өмнө бэлдэн гаргасан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчийн энэхүү үйлдлийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Анзааргагүй андуурав уу. Эсвэл зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив гэдэг шиг юм болов уу" гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ