Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Мөн тэдний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай хүсэлтийг УЕПГ-т тавиад байгаа. Харин УЕПГ-аас “Дээрх хоёр гишүүн мөрдөн байцаах үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахгүйгээр өөрсдөө сайн дураараа дуудсан цагт нь очиж, шалгуулж байгаа учир заавал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргах шаардлагагүй” гэжээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Гишүүд өөрсдөө хуулийн байгууллагынхантай тохиролцоод байцаалт өгч байгаа тохиолдолд заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байх шаардлагагүй” гэсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ