ИЗНН Ерөнхийлөгчийг дэмжиж байна
“Том төрөөс Ухаалаг төр рүү” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний зөвшилцөл уулзалтын үзэл санаагИргэний Зориг Ногоон Нам дэмжиж байгаагаа илэрхийлж, уриалга гаргажээ.
Уриалгад,
“Том төрөөс Ухаалаг төр рүү” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний зөвшилцөл уулзалтын үзэл санаагИргэний Зориг Ногоон Нам дэмжиж байна. Манай намын үзэл баримтлал нь хувь хүний эрх чөлөөг дээдэлж, төрөөс эрх зүй, бизнесийн амьдралд хөндлөнгөөс оролцохыг хязгаарлах либерал буюу эрх чөлөөний үзлийг нийгмийн амьдралын хэм хэмжээ болгоход оршдог юм. Бүтэц, орон тоо нэмэгдүүлэх, лиценз зөвшөөрөл олгох, аж ахуйн үйл ажиллагаанд оролцох, дураараа хэм хэмжээ тогтоох замаар Монголын төр данхайн томорч,үйл ажиллагаанд нь харилцан уялдаа, нэгдмэл байдал алга байгааг Ерөнхийлөгч шүүмжилж “Эдийн засаг өсөөд байгаа ч иргэд нь ядуураад байгаагийн нууц бол тэр өсөлтийг төр булаан авч буйд оршино”хэмээн тодорхойлсон юм. Чухам иймээс ухаалаг төрийг бий болгох талаар Ерөнхийлөгчийн санал санаачлагыг ИЗНН тууштай дэмжиж байгаа бөгөөд түүнийг бодит зүйл болгохын тулд энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг санаачлах, тэргүүлэх чиглэлээр Улс төрийн бүх нам хүчнүүд хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ