Сенаторын хүү аавыгаа хутгалжээ

АНУ-ын Виржини мужийн сенатын гишүүн Крейг Дийдс болон түүний хүүгийн үхэл шуугиан тарьж байна. Сенатын гишүүн олон удаа хутгалуулсан шархтай эмнэлэгт хүргэгдэг ирснээр энэ хэрэг олны анхаарлыг татав. Олны танил, нөлөө бүхий эрхмийг хэн ийнхүү хутгалсаныг тогтооход түүний хүү байсан ажээ.

Сенатор Крейг Дийдсийн хүү Гус аавыгаа хэд хэдэн удаа хутгалсаныхаа дараа өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэнэ. Гэрчүүдийн яриагаар сенатор хүнд гэмтэл авсан байдалтай өөрөө зам дээр гарч ирэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэгдэн байна.

Сенаторын хүү Гус Дийдс өнгөрсөн даваа гаригт сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулахаар эмнэлэгт очсон хандсан ажээ. Тиймээс энэ хэрэг санаатай үйлдэл ч биш байж мэдэх юм хэмээн цагдаа нартаамаглаж байна. Гэсэн ч хүү өмнө нь ямар нэг сэтгэцийн гажиггүй жирийн хүүхдүүдийн адил сургуульд сурч байсан нь эргэлзээ төрүүлж байна. Крейг Дийдс өөрөө хэвлэлд ямар нэг мэдээлэл хийгээгүй учир хэрэг явдал ямар учраас өрнөсөн талаар мэдээлэл хараахан гараагүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ