Хятадаас нийлүүлэх гэж байсан 200 мянган хүүхэлдэйг хориглов

Хятадад үйлдвэрлэн АНУ руу нийлүүлэх гэж байсан 200 мянган хүүхэлдэйг хилээр нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Тэдгээр резинэн хүүхэлдэйнүүдээс химийн бодис ихээр илэрсэн учир мэргэжлийн хүмүүс хүүхдүүдийн гарт хүргэлгүй устгах эсвэл буцаасан нь дээр хэмээжээ.

Тоглоомууд фиталет хэмээх химийн бодис их хэмжээний агуулж байсан байна. Энэ төрлийн химийн бодис нь материалыг зөөлрүүлдэг зориулалттай юм байна. Албаныхан уг хүүхэлдэйнүүдийг аль үйлдвэрт үйлдвэрлэсэн эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа. Нийтдээ Хятадаас 500 мянган орчим хүүхдийн тоглоом нийлүүлэхээр болсон. Харин энэ хэрэгтэй холбоотойгоор бусад тоглоомуудад сайтар шинжилгээ хийж, хэрэв химийн бодис илэрвэл мөн хилээр нэвтрүүлэхгүй юм байна.

Өнгөрсөн жилд АНУ-ын хилээр хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц химийн бодис агуулсан 1.1 тэрбум долларын бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ