Д.Оюунхоролын ажлыг Ц.Цогзолмаа хүлээн авахаар болжээ

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Д.Оюунхорол ажлаа өгөхөөр болсон. Түүний ажлыг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, Удирдах зөвлөлийн шинэ гишүүн П.Анужинд өгөхөөр ярилцаж байсан юм. Гэвч энэхүү саналыг Д.Оюунхорол болон намын удирдлагууд, гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тиймээс Д.Оюунхоролын оронд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмааг дэвшүүлжээ. Энэхүү саналыг намын удирдлага, гишүүд дэмжиж байгаа аж. Ц.Цогзолмаа нь 2012 оны сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ