Амьтны хүрээлэнгийн арслан торон дотроо эмэгчнээ барьж иджээ
{!!!left!!!}Даллас хотын амьтны хүрээлэнд хүмүүсийн нүдэн дээр эр арслан эмэгчин рүүгээ дайрч барьсан тухай мэдээ шуугиан тарьж байна.
Ням гаригт амьтны хүрээлэнгээр аялж байсан хүмүүс нэлээд их байсан бөгөөд тэд арслангийн зэрлэг авирлаж байхыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй тухайгаа ярьцгаажээ.
Торонд хоёр нас бие гүйцсэн арслан, гурван залуу эрслэн байсан бөгөөд эрслэнгүүдийн нэгийг нь хазаж алсан байна. Хүрээлэнгийн ажилчид арлангуудыг зогсоох гэсэн ч чадаагүй гэнэ.
Амьтны хүрээлэнгийн тэжээвэр арслангууд нэгнээ барьж байсан явдал 35 жилийн өмнө нь гарч байсан. Амьдыг харж өхөөрдөх гэж ирцгээсэн хүмүүс айдас, хүйдэст автан явцгаасан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ