Зөвшөөрөлгүй барьж байсан барилга нурж нэг хүн амиа алджээ

Өмнөд Африкийн Дурбан хотод өчигдөр орой худалдааны төвийн зориулалттай баригдаж байсан барилга нурж олон хүн гэмтэж бэртсэн хэрэг гарчээ. Албаныхны өгсөн мэдээллээр нэг хүн амь насаа алдсан хэмээж байгаа ч сураггүй алга болсон хүний тоонэлээд олон байгаа гэв. Түүнчлэн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 10 гаруй хүний биеийн байдал хүндхэн байгаа гэнэ.

Одоогийн байдлаар нурангад дарагдсан хүмүүсийг аврах, гамшгийг арилгах арга хэмжээ авч байна. Нурсан барилгын ажлыг өнгөрсөн сард зогсоох захирамж гаргасан боловч зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлж байсан гэнэ. Барилгын эзэнд хэрэг үүсгэж, хохирлыг төлүүлэх талаар яригдаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ