Майк Тайсон: Би хиймэл эрхтэн ашиглаж байсан

Боксын хүнд жингийн дэлхий аварга Майк Тайсон өөрийн бичсэн “Маргаангүй үнэн” номдоо тоглолтын өмнө допингийн сорил өгөхдөө хиймэл бэлэг эрхтэн ашиглаж байсан тухайгаа бичжээ.

Төмөр хочит Тайсон хэнд ч дийлдэхийг хүсээгүйдээ ийм зүйл хийж байсан гэнэ. Анх 2000 онд хиймэл эрхтэн ашиглаж сорил өгч байсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн сорилыг иймэрхүү аргаар өнгөрөөж байжээ.

Тайсон тулаанд орохоосоо өмнө хар тамхи татаж өөрийгөө сэргээж, хүч сэлбэж байсан тухайгаа номдоо илэн далангүй бичсэн байна. Тэрээр хиймэл эрхтэнд хар тамхи хэрэглээгүй хүний шээс хийж сорилуудыг амжилттай давж байсан аж.

Гэвч 2004 оны нэгэн тулаанд орохосоо өмнө хар тамхи хэрэглэсэн нь сорилоор илэрсэн. Харин тэрээр энэ тухайдаа "Хиймэл эрхтэн авчирч өгөх ёстой хүн нь амжаагүйгээс баригдсан" хэмээн ярьжээ. Тухайн үед Тайсон 200 мянган ам.долларын шийтгэл хүлээж байсан юм. Тайсон анх 11настай байхдаа хар тамхи хэрэглэж эхэлсэн байна.

Хар тамхинаас гадна архи хэтрүүлэн хэрэглэдэг тэрээр өнгөрсөн зун архины хордлогын шоконд орж үхэх шахсан. Тэр үеийнхээ талаар Тайсон “Би муу залуу байсан. Олон ч муу зүйл хийсэн гэсэн ч би өөрчлөгдөхийг хүсч байна” хэмээн ярьжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ