"Victoria's Secret"-ийн энэ оны шоу гайхалтай боллоо

Манхеттен хотод өчигдөр орой салхиусан тэнгэрүүд буужээ. Алдарт "Victoria's Secret" шоу тун нижгэр болсон бөгөөд үе үеийн сахиусан тэнгэрүүд тайзнаа гарч дотуур хувцасны гайхамшигт, халуухан загваруудыг танилцууллаа.

Үзэсгэлэнт бүсгүйчүүд, гэрлэн чимэглэл, дуу хөгжмийн гайхалтай хослол гээд хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй тансаг үдэш болж өнгөрөв.

Шоуны гэнэтийн бэлгүүдийн нэг дуучин Тейлор Свивт байсан юм. Гал цогтой халуухан шаргал үст бүсгүй Английн далбаа бүхий улаан даашинзаар гоёж өөрийн хит дуунуудаасаа дуулсан юм. Түүний дараагаар энэ жилийн хамгийн үнэтэй буюу 10 мянган ам.долларын үнэ бүхий дотуур хувцсыг танилцуулсан. Алт эрднэсээс бүрдсэн энэ хувцас яахын аргагүй хамгийн тансаг байж чадсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ