Майли, Линдсей хоёр Нью-Йоркийн бааруудыг буулгаж байна
Холливудын бас попын ертөнцөд өөр өөрсдийнхөөрөө онцгой сэтгэгдэл үлдээсэн жүжигчин Линдсей Лохан болон дуучин Майли Сайруснар тус тусдаа бужигнуулахаа больж хамтарч эхэлжээ.
Тэд ням гарит Нью-Йоркийн "Челси" шөнийн клубт жинхэнэ бут авсан тухай барууны шар хэвлэлүүдээр нийтэлжээ. Тэд гэнэн цайлган сайн охид байхаа болиод удаж байгаа. Цайралаг цайвар үст охид үдэшлэг хэсч, үнэтэй архи ууж, зүй бусаар наадаж л кайф авдаг болжээ. Лилогийн хувьд цагдаагаас сануулгатай байгаа учир өмнөх шигээ зодоон хийсэнгүй. Харин өөрийнхөөрөө юунд ч санаа зоволгүй наргиж авсан аж. Майли ширээн дээр бүжиглэж, тамхи татаж, дарсанд хангалттай сансуурч үүрийн 04:00 цагт Лилогийн хамтаар гарч оджээ.
Энэ нь тэдний анхы наргиан биш юм. Тэд сүүлийн нэг сарын турш хэд хэдэн удаа хамтдаа цэнгээний газраар орж гарцгаасан сурагтай.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ