Лалын шашинтнууд Кейшагийн тоглолтыг хориглов

Америкийн од дуучин Кейшагийн Малайзийн нийслэл Куала Лампур хотноо хийхээр төлөвлөсөн тоглолтыг лалын шашинт удирдлагууд хоригложээ. Тэд ингэх болсон шалтгаанаа дуучны тоглолт нь соёл болоод шашинд харшилна гэж тайлбарлав.

Малайзийн шашны төлөөллүүд Кейшагийн “Tik Tok” ба “Die Young” дуунууд болон, түүний хэт задгай хувцаслалт, секси байдал гаргадагт нь дургүйцсэн гэнэ. Тоглолтын зохион байгуулагчид энэ шийдвэрээс болж 217 мянган фунтын хохирол амсчээ. Уг нь төлөвлөгөө ёсоор тоглолт маргааш болох байсан юм.

Малайзийн эрх баригчид өнгөрсөн сард рок метал чиглэлээр уран бүтээл туурвидаг “Lamb of God” хамтлагийн тоглолтыг бурханыг муулсан гэх шалтгаанаар тоглолтыг нь цуцалж байжээ. Тус улсад ирж тоглолтоо хийсэн барууны одууд хэтэрхий секси байдаг нь ийнхүү тоглолт цуцалхад хүргэж байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ