Леди Гагад сахал л дутуу байж
Байнга л сонин, хачин үйлдлээрээ олны гайхширлыг төрүүлж чаддаг дуучдын нэг бол яах аргагүй хатагтай Гага билээ. Тэрээр энэ удаад ч мөн хүмүүсийн анхаарлыгтатах аргаа олж чадсан байна. "Artpop" нэртэй шинэ цомгийнхоо баярт ирэхдээ тэрээр цагаан үс, сормуустай болж, бор өнгийн сахал тавьсан байгаа нь хүмүүсийн нүдийг өөрийн эрхгүй татаж чадаж байлаа.
Түүний өмссөн хувцас нь мөн л хэл ам дагуулахаар байсан. Уртаас урт булган дээлийг нь харсан амьтны эрхийг хамгаалагчдийн биенийх нь шар үс боссон гэж хэлхэд ч хилсдэхгүй. Харин дээлэн дотхоо тачаангуй бикини хослол өмссөн байв.
Гагад сахал лдутаж байсан гэж үү гэж хэлэххүн олон байсан. Үүний өмнө Леди Гага Берлинд толгойдоо асар том баг өмсөж олны өмнө гар бас л шуугиан дэгдээсэн. Түүний дараагийн гаж стиль нь юу л байх бол доо.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ