Н.Энхбаяр БНСУ-д загварын шоу үзэж явна
Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан. Тэрээр суллагдсан даруйдаа БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан. БНСУ-ын томоохон эмнэлэгт чихний угандаа мэс засал хийлгэсэн тул тодорхой хугацаанд хөдөлгөөнгүй байхыг эмч нарын зүгээс анхааруулсан. Тиймдээ ч онгоцоор явахыг нь хориглож, энэ оныг дуустал эх орондоо ирэхгүй хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр эмчилгээнээс гадна юу хийж яваа талаарх сураг өчигдөр гарсан. Тодруулбал, тэрээр өчигдөр тус улсын Буддын шашны тэргүүн хамба ламд бараалхахаас гадна загварын шоу үзэж яваа аж. Энэ талаар БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчууд “МАХН-ын дарга Н.Энхбаярын бие сайжирсан бололтой. Загварын шоу үзэж явна”хэмээн мэдээлээд байгаа юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ