АНУ-д 12 настай хүү багшаа буудан хөнөөжээ

АНУ галт зэвсэгтэй холбоотой хуулиа чангаруулах гэсээр байтал дахин хяналтгүй бууны хэрэглээтэй холбоотой хэрэг гарлаа. Невада мужийн Спарксийн дунд сургуулийн сурагч 12 настай хүү багшийгаа хөнөөж дээр нь ангийнхаа хүүхдүүдийг шархдуулсан хэрэг дуулиан тариад байна.

Амиа алдсан багш Майкл Лэндсберри нь тус сургуульд олон жил багшилсан ахмад багш байсан юм.Тэрбээр математикийн хичээл заадаг байсан юм. Багш буу барьсан сурагчийн суманд хүүхдүүд өртөх вий гэсэндээ тэдний урдуур орж өөрөө буудуулсан байна.

Сургууль дээр багшийн дурсгалыг хүндэтгэж, олон хүмүүс цугларчээ. Хүү гэрээсээ буу авчирсан хэмээн таамаглаж байгаа ч одоохондоо тогтоогдоогүй байна. Энэ хэрэгтэй холбоотой мөрдлөг эхлээд байгаа юм.

Энэ хэргээс өмнө өнгөрсөн онд Сэнди Хүүк бага сургуульд буутай этгээд нэвтэрч 26 хүүхдийг хөнөөсөн. Энэ аймшигтай хэрэг гарчихаад байхадч галт зэвсгийн хуулиа чангаруулахгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ