Н.Алтанхуяг маргааш БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улс БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн гэрээний дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах ба Ерөнхий сайд Бээжин хотноо хэд хэдэн томоохон уулзалтад оролцож яриа хэлэлцээ өрнүүлэх юм байна. Мөн бусад олон тооны уулзалт хэлэлцээнд оролцохын зэрэгцээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар лекц унших ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ