Д.Идэрзаяа: Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийнхан дуулдаггүй юм
МАН-ын XXVII Их хурал бол энэ намын ирээдүйг шийдсэн шинэчлэлийн хурал болох ёстой гэдгийг шат шатны намын гишүүд нь тодорхойлж буй. 2012 оноос хойших хэд хэдэн удаагийн сонгуульд нам ялагдсанаас үүдэн намыг бүхэлд нь шинэчлэегэсэн жигүүр хөдөлгөөнүүд шил шилээ даран гарч ирсэн. Тэдний нэг нь “Ардын намын анхны жигүүр” юм. Тус жигүүрийн зохицуулагч Д.Идэрзаяатай намын XXVII Их хурлын босгон дээр шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Танай намын Их хурал болох гээд дээр дооргүй бужигнаан болж байна?
-Уг нь тэгж их сүрхий бужигнаан болох шаардлагагүй. Хор найруулах гэсэн хүмүүсийн хөл гараа жийлцсэн асуудал. Манай намд нэг л дарга байдаг. Гэтэл дарга болох хоббитой хүн өчнөөн болчихоод нойр нь хүрэхгүй өдөр шөнөгүй бужигнаж байхгүй юу.
-Та намын Их хуралд орно биз дээ. Их хурлын бужигнаан мэдрэгдэхгүй байна уу?
-Мэдрэгдэж л байна. Томжижиггүй намын нөхөд маань Их хурлын талаар ярихаар чих нь сортолзоод байгаа нь надад ажиглагдсан. Бүлэг фракцийн амбийц туйлдаа хүрсэн нь нүдэнд ил харагдаж байна. Хамгийн гол нь намын их хурлаа хуралдуулж бодлого үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлагатай. Жирийн гишүүдийн санал бодлыг сонсож чадахгүй байгаа намынхаа чихийг нь ухах ёстой зүйл бол энэ удаагийн Их хурал байх болно.
-Жирийн гишүүдийн төлөөлөл намын Их хуралд оролцож байгаа юм уу. Намын анхан шатны үүрээс гарсан төлөөлөгч нар ардаа бүлэг фракцийн “түлхээ” байдаг юм биш үү?
- Үнэн ш дээ. Харамсалтай байгаа биз.Гэхдээ жирийн гишүүдийн төлөөлөл оролгүй яахав. Таны хэлж буй бүлэг фракцийн гар хөл болсон нөхөд мөнгө бариад намын анхан шатны үүрээр гүйгээд байсан. Бодвол тэд хурлын төлөөлөгч болсон байлгүй. Иймэрхүү арчаагүй хүмүүсийн атгаг бодлоос болж нам бүрэн шинэчлэгдэхгүй байгаа юм. Даргын халаасны хүн даргадаа үйлчилнэ биз дээ. Тэдэнд намын жирийн гишүүдийн нийтлэг эрх ашиг хамаагүй. Бидний хувьд намын анхан шатанд ажиллаж жирийн гишүүдийн юу хүсч байгааг мэдэж байгаагийн хувьд бүлэг фракцийн амбицийг түр хойш нь тавьж намын нийтлэг эрх ашгийг эрхэмлэсэн их хурал байгаасай гэж хүсч, тийм байлгахынтөлөө ажиллах болно. Харин одоо намын удирдлагууд өөрийн хийж чадаагүй зүйлээ сэтгэлдээ тээгээд намаа дараагийн нэг үедээ хүлээлгэн өгөх цаг нь болсон.
-Үе шилжих шийдвэрийг намын“ах” нар чинь гаргах болов уу. Одоо хүртэл өөр өөрсдийн гэсэн амбийцаа илэрхийлээд яваа шүү дээ?
-Тэнэг л биш юм бол цаг үеэ мэдрэх хэрэгтэй ш дээ. Нийгэм, жирийн гишүүд нь тэднийг тоохгүй байхад намын нийтлэг эрхийг бодох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд намын буянд хангалттай идэж уусан. Одоо болно. Намд томоохон байр суурьтай нөхөд зүгээр энэ намыг улс төрийн хэрэгсэл болгож болохгүй. Цаг үе “хуучин хүү” нарын шахаж байна.
-Гэтэл намын даргын сунгаанд өөрийн чиньяриад байгаа хуучин хүмүүс давхиж байна?
-Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийнхан дуулахгүй байлгүй дээ. Энэ олон залуучууд шинэчлэл ярьж байхад заяа нь түших байлгүй. Хувийн үзэл бодол маань энэ. Мөн манай үүрийн гишүүдийн захисан үг бий.
-Тэд хэнийг дарга болгоорой гэж байна?
-Ө.Энхтүвшин, Ц.Нямдоржнар лав биш шүү гэсэн. Угаас өнөөдрийн намын удирдлагууд бол хангалтгүй ажиллаж байгаа. МАН-ын нэрийг сольж ялагдалд хүргэсэн У.Хүрэлсүх, Сү.Батболд нарт ч гэсэн хариуцлага тооцох ёстой.
-Жигүүр, хөдөлгөөн бүхэн л шинэчлэл ярьж эхлээд сүүлдээ замхардаг. Энэ бол бичигдээгүй хууль гэмээр зүйл. Та бүхэнд ч гэсэн ийм зүйл тохиолдож магадгүй л юм?
-Бидэндэрх мэдлийн төлөөх сонирхол алга. Хамгийн гол нь энэ нам шинэчлэгдээсэй. Манайжигүүр жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явууллаа. Энэ хугацаанд олон зүйлийг үзлээ. Ер нь шинэчлэл гэдэг энэ үгийг сайн бодож байж хэлэх хэрэгтэй. Ажилгүй болсон хүмүүс намаа боорлох хэрэгсэл болгож болохгүй.
-Нам ялагдсанаас болж олонхурган дарга нар ажилгүй болсон. Тэд шинэчлэл ярих нь зөв юмбиш үү?
-Манай намд “олигарахжсан” нэг үзэл бий. Мөнгөтэй нөхөд даргын халаасанд орж томоохон ажил албан тушаалд очдог. Намын анхан шатны үүрийн ажлыг ч хийж үзээгүй хүнд ингэж албан тушаал өгч явсаны хор нь өнгөрсөн сонгуулиудаар илэрсэн. Тийм учраас намын удирдлагад ажиллаж буй хүмүүс ядаж нэг үүрийн ачааг нуруундаа авч явах хэрэгтэй. Үүнийг бүүр шалгуур үзүүлэлт болгох хэрэгтэй. Ажилтай байх хугацаандаа тэнгэрийн амьтан шиг яваад ажилгүй болонгуутаа мөнгө бариад энд тэнд гүйж болохгүй биз дээ. Энэ бүгдийг ч шинэчлэх ёстой.
-Мөнгө байхад аль ч үүрээс намын их хуралд орж болдог юм биш үү. Үүнийг дүүргийн намын хороо нь зөвшөөрдөг сурагтай?
-Дүүргийн намын хороо гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг бодоод үүнийг таслан зогсоох ёстой. Чи их хуралд төлөөлөгч болох гэж байгаа эсвэл шат шатны сонгуульд тухайн үүрийг төлөөлж нэр дэвших гэж байгаа юм бол дор хаяж анхан шатны үүр дээр дөрвөн жил ажилласан байх ёстой гэсэн хатуу шаардлага тавих ёстой. Шаардлагад тэнцэхгүй бол хөөгөөд явуулах хэрэгтэй.Жаахан шударга, нээлттэй, ил тод байх юмсан. Би өөрийнхөө хүслээр энэ намыг сонгож гишүүн болсон. Тийм ч учраас өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой, үүрээс нь эхлээд намын удирдах зөвлөл хүртэл шинэчлэх ёстой.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ