Польш улстай боловсролын салбарт хамтарч ажиллана

Польш улсын Ерөнхийлөгч БрониславКоморовскитой Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзлаа. Уулзалтын эхэнд“Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Польш улсад айлчилсан. Өнөөдөр Ерөнхийлөгч та манай улсад айлчилж байна. Энэхүү өндөр дээд хэмжээний харилцан айлчлал нь манай хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улам өргөжих боломж олгож байна” гэлээ. Манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжихэд Польш улс анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Манай Польш улсад хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт өндөр технологинэвтрүүлсэн туршлага бий. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа Мөн боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа Польшийн Ерөнхийлөгч уулзалтын үеэр илэрхийлэв.

Б.Тэнүүн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ