Хонконгд Засгийн газрын эсрэг томоохон жагсаал боллоо

Өчигдөр мянга мянган хонконгчууд Засгийн газрынхаа эсрэг тайван жагсаал хийлээ. Иргэд Засийн газарт хандан хариуцлагатай байхыг шаардаж байлаа. Иргэд Хонконгийн Засгийн газрыг Хятадын эрх баригчдын хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргадаг хэмээн буруутгаж байгаа аж.

Жагсаалд ойролцоогоор 120 мянган хүн оролцсон байна. Нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааны эхлэл Хонконгийн эрх баригчид “Hong Kong Television Network” телевизийн үнэгүй цацах лицензийг цуцалснаас үүдэлтэй гэж эх сурвалж мэдээлж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ