Баянзүрх дүүрэгт дахин сонгууль болно
Энэ сарын 19-нд Баянзүрх дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль болсон. Гэвч сонгогчдын ирц хүрээгүй учраас дахин сонгууль явуулахаар боллоо. Орон нутгийн сонгуульд энэ хэсгээс "NBS” телевизийн захирал С.Наранбаатар ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан юм. Тиймээс түүний оронд ийнхүү нөхөн сонгууль явуулсан ч иргэдийн идэвхи сул байгаагаас дахих болоод байна. Нөхөн сонгуулийг ирэх бямба гарагт буюу 10-р сарын 26-нд дахин явуулахаар болжээ.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ