Хүндэтгэлийн хуралдаан болно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон манай улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр ирэх баасан гарагт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөжээ. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ноён Дэвид Жонсон чуулганы хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа. Уг хуралдаан энэ сарын 25-ны Баасан гарагийн 12.30 цагт болно.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ