Парламентын сурвалжлагчдын гарын авлагыг гаргажээ

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран “Парламентын сурвалжлагчдын гарын авлага” товхимолыг гаргажээ.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа, парламентын үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэхэд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын оролцоо идэвхжсэн, шинэ залуу сэтгүүлчид олноороо ажиллах болсон, түүнчлэн Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан энэхүү товхимлыг бэлтгэн хэвлүүлжээ.

Уг гарын авлагад Улсын Их Хурал, түүний зохион байгуулалт, бүрэн эрхийн тухай ойлголт, хууль тогтоомж бүтээх үйл явц, үе шатны онцлогууд, Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны тухай, 2012 оны сонгуулиар байгуулагдан бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн, Монголын парламентын бүлгэмийн тухай лавлах, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажиллагааны тухай, түүнчлэн Байнгын ажиллагаатай парламентын түүхэн товчоонд холбогдох гэрэл зураг, тоон үзүүлэлтийг харуулсан диаграм, хүснэгт, Улсын Их Хурлын үйл ажиллагааны холбогдолтой зарим нэр томъёоны тайлбар толь, парламентын сурвалжлагчдын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, мөрдөх журам, дүрэм, лавлагаа зэргийг багтаасан байна.

Б. Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ