Манай улс өлсгөлөнд нэрвэгдэх магадлал өндөртэй байна

Энэ оны дэлхийн өлсгөлөнгийн индекс гарсан байна. Сүүлийн найман жилийн турш энэхүү үзүүлэлтийг жил бүр гаргаж байгаа бөгөөд улс орон, бүс нутаг бүрээр нь олон шалгуур үзүүлэлтээр гаргаж байна.

1990 оноос хойш дэлхий нийтээрээ өлсгөлөнтэй тэмцэж эхэлсэн ч зарим бүс нутагт жил ирэх тусам байдал хүндэрсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 19 орон өлсгөлөнгийн маш хүнд хэлбэрт амьдарч байгааг индекс харуулжээ. Тэргээр орнуудад Африкийн орнууд болон Ойрхи Дорнодын улсууд багтсан байна.

Өлсгөлөнгийн шалтгаан нь улс орны ядуурал, цаг агаарын таагүй байдлаас ургац алдах, хүмүүсийн дунд өвчин тархах, хүнсний хомсдол, эдийн засгийн буурай байдал зэрэг голлон нөлөөлж байгаа. Хэдийгээр жил бүр НҮБ-аас тэдгээр өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст зориулан хүнс тараадаг ч энэ нь өлсгөлөнгөөс ангижрах арга зам биш ээ.

Манай улс энэ үзүүлэлтээрээ өлсгөлөнд нэрвэгдэх магадлал өндөртэй улсуудын жагсаалтад багтжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ