Сирид дараалсан хүчтэй дэлбэрэлтүүд боллоо

Өнгөрсөн ням гаригт Сирийн төв хэсгийн томоохон хот болох Хамад хүчтэй дэлбэрэлтүүд болжээ. Дэлбэрэлтийн улмаас 30 гаруй хүн нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

“Сана” агентлагийн мэдээлж буйгаар Сирийн босогчид Засгийн газрын цэргүүдийн эсрэг энэ ажиллагааг зохион байгуулсан. Тэд тэсрэх бөмбөг суурьлуулсан ачааны машиныг хотын төвийн хамгийних ачаалалтай зам дээр дэлбэлсэн нь ийнхүүолон хүнийамь насанд хүрэх шалтгаан болов.Ачааны машин дэлбэрсэн газрын ойролцоо шатахуун агуулах газар байсан нь аюулын улам дэгдээсэн байна. Шатахууны ёмкость дэлбэрэх үеэр мөн ойр орчинд байсан машинууд шатаж дэлбэрчээ.

Босогдын гарт орсон тэрхүү ачааны машин нь хөдөө аж ахуйн зориулалттай хот хооронд бараа таваар зөөдөг машин байсан гэнэ. Энэ удаагийн босогчдын халдлагад Аль-Кайда бүлэглэл холбоотой байж мэднэ хэмээн таамагдаж байгаагаа эх сурвалж мэдээлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ