Венесуэл 2019 он гэхэд ядуурлыг тэглэнэ

Венесуэл улс Латин Америкийн бүс нутгаас эдийн засгаараа ялгарахуйц баян улс болно гэх зорилт тавьж байна. Тус улс 2019 он гэхэд ядууралгүй болно гэж тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро амлав. Тэрбээр “Бидний зорилго бол 2019 он гэхэд 100 хувь ядууралгүй орон болно" гэж өөрийн "Twitter" хуудаснаа бичсэн байна.

Венесуэлийн экс-ерөнхийлөгч Уго Чавес амьд ахуйдаа газрын тосны олборлолтоос олсон мөнгийг хэдэн тэрбумаар нь ядуурлын эсрэг хөтөлбөрт цацаж байсан ч үр дүнгээ өгөөгүй билээ. Тухайн үед үр дүнгээ өгч чадаагүй энэ үйл ажиллагаа өнөөдөр үр дүнгээ өгнө гэхэд эргэлзээтэй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ